Улаанбаатар 6 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатар 6 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн  төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүсэн цасан болон  шороон шуурга шуурна, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 5-10 градус хүйтэн,   говь, талын нутгаар  13-18 градус,  бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж