Авто замын ажилд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Авто замын ажилд шалгалт хийжээ

Говь-Алтай-Баянхонгор чиглэлд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа 128 ш хатуу хучилттай автозамын ажлын явц, чанарт МХГ-ын улсын байцаагч нар  шалгалт хийжээ. Шалгалтаар “Ай-Си- Ти Консалтинг сайн” ХХК-ний боловсруулсан автозамын ус зайлуулах шуудууг стандарт, зураг төслийн дагуу байгуулаагүй, Алтай хотын төвөөс долоон км зайд байрлах 30 м урттай давуулах даланг стандартын шаардлагын дагуу бариагүйгээс үерийн ус авто замын хучилтыг дагаж урссан байдалтай байжээ. Мөн замын ажлын усалгаанд Дэлгэр сумын Баянбуурал багийн Хургалж, Лүн, Ламын булгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр малтаж, усыг ашиглаж байсан зөрчил ч илэрсэн байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын Шин Жиан Шин Фа ХХК болон захиалагчийн хяналтын зөвлөхөөр ажиллаж байгаа “Аварга зам” ХХК-д үүрэг өгчээ. Ингэхдээ зураг төсөл боловсруулсан “Ай Си Ти Консалтинг сайн” ХХК-д  хяналт тавих арга хэмжээг авч мөн булгийг хэвийн байдалд оруулахыг даалгасан байна.

                                                                                                                                             Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж