Махатма Ганди ижил хүйстэн байв уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Махатма Ганди ижил хүйстэн байв уу?

Америкийн зохиолч Жозеф Леливелдийн шинэ ном шуугиан тариад байна. Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг гэгддэг Махатма Гандийн 1914 онд нутагтаа буцаж ирэхээс өмнө Өмнөд Африкт амьдарч байх үеийн түүхэнд түшиглэн тэрбээр номоо бичжээ. Гэхдээ Британийн колониос эх орноо чөлөөлсөн улс төрчийг тэнд байхдаа Германы еврей, архитектор Херманн Каленбахтай ижил хүйстний харилцаатай байсан хэмээн бичсэн юм.

Шинэ Дели хотын томоохон хэвлэлүүд Британи, АНУ-ын сонин, сэтгүүл болоод цахим хуудсуудад гарсан тус номын шүүмжүүдээс иш татан дээрх мэдээллийг цацаж эхлээд байна. Энэтхэгчүүд эцэг болсон удирдагчаа ёс бусаар хэлүүлсэнд туйлаас эмзэглэж байгаа гэнэ. Ижил хүйстэнтэйгээ дотно харилцаанд орсон Гандиг эхнэрээ найз залуутай нь орхиод явсан гэж энэхүү номд бичсэн нь дайран дээр давс гэгч болж байна. Махатма Гандигийн гуч Тушар Ганди “Ингэж бичсэнээр номынх нь борлуулалт сайн байна гэж бодсон биз. Гэвч бид үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж