17-той бүсгүйн хайрын үгс

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

17-той бүсгүйн хайрын үгс

“Хайр ийм агуу байдгийг мэдсэнгүй. Хэнд ч ингэж сэтгэл алдарч байсангүй. Хэзээ ч, хэнд ч ингэж би дурлахгүй. Зүрх минь өвдөж байна. Чиний тухай бодохоор би уйлмаар болдог. Гарт чинь тэврүүлж, цэв цэнхэрхэн нүдийг чинь ширтэж, уруулаар чинь үнсүүлэхийг ямар их хүсдэг гээч. Ач гучаа тойруулсан өвөө, эмээ болсон хойноо ч гал шиг хайрандаа шатаж амьдрахыг хүсэж байна” 1949 онд 17 настай Элизабет Тайлор сүйт хархүүдээ долоон сарын хугацаанд 60 гаруй захидал бичиж, энэ мэт хайрын үгсийг түүндээ нисгэж байлаа. Гэвч сүйгээ цуцалж, хагас жилийн дараа өөр хүний гэргий болсон билээ.


Харин одоо энэ захидлуудыг дуудлага худалдаагаар зарна. Нэрт жүжигчнийг өөд болохоос өмнө эдгээр захидлыг 25-30 мянган ам.доллараар үнэлж байсан бөгөөд одоо энэ үнэ 2-3 дахин өссөн хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Дуудлага худалдаа ирэх тавдугаар сарын дундуур болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж