
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо сая хуралдлаа. Түүгээр байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг гишүүн Р.Гончигдорж даргалсан юм. Тус байнгын хорооны даргад АН-ын бүлгийн гишүүн Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжин, чуулганы хуралдаанд оруулахаар боллоо. Хуралдаанд байнгын хорооны 16 гишүүний 10 нь оролцсон юм.
Д.ОЮУН