Арьсаа эрүүл байлгая гэвэл

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Арьсаа эрүүл байлгая гэвэл

Нас ахихын хэрээр арьсанд үрчлээ нэмэгдэж, элдэв толбо үүсэж эхэлдэг. Хөгшрөлтийн энэ шинж тэмдгийг багасгахад тустай хэдэн зөвлөгөөг Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны төвөөс гаргажээ.


-Шинэ ногоо, жимс, хөх тарианы бүтээгдэхүүн аль болох ахиу хэрэглэх


-Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх


-Оливийн тос хэрэглэх


-Тамхи татахгүй байх. Дам тамхидалтад өртөхгүй байх.


-Унтахаас гурван цагийн өмнөөс архи уухгүй байх


-Нүүрэндээ өдөр тутам чийгшүүлэгч түрхэх


-Нүүрээ усаар өдөрт нэгээс илүү удаа угаахгүй байх


-Нарнаас хамгаалах тос тогтмол түрхэх. Ялангуяа өглөөний 10-аас өдрийн 16 цаг хүртэл нарны шууд туяанаас нүүрээ хамгаалахыг хичээх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж