Нойр муугаас болж хоолоо хэтрүүлдэг

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Нойр муугаас болж хоолоо хэтрүүлдэг

Шөнө нь нойр муутай байсан хүн жирийн үеийнхээс илүү их хоол хүнс иддэг болохыг судалгаа нотоллоо. Колумбийн их сургуулийн судлаачдын мэдэгдэж буйгаар муу унтаж амарсан хүн дор хаяад 300 калориор илүү хоол иддэг ажээ. Ялангуяа эмэгтэйчүүд. Тэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг шөнө дөрвөн цаг, зургаан цаг, найман цаг унтуулан тухай бүрт хэрэглэж байгаа хоол, хүнсийг нь ажиглан туршилт хийсэн байна.


Муу нойртойгоосоо болж буруу хооллолтод орж байгаа эмэгтэйчүүд хялбархан жин нэмж эхэлдэг гэнэ. Тиймээс сайн унтаж амрах нь жингээ барих нэг гол түлхүүр байх нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж