”Байнгын хороо” сөрөг хүчинд хүнд цохилт өглөө

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

”Байнгын хороо” сөрөг хүчинд хүнд цохилт өглөө

УИХ-ын чуулган, байнгын хороод өчигдөр хуралдаж байнгын хороодоо байгуулснаар сөрөг хүчний амыг харж гацаад байх зүйл үндсэндээ үгүй болов. Уг нь МАН-ын гишүүдийн хүслийг гүйцэлдүүлж бойкот хийх ганц боломж нь “байнгын хорооны бүрэлдэхүүний тухай заалт” байсан юм. Гэвч Ардчилсан намынхан энэ боломжийг нь урьдчилан харсан тул УИХ-ын тухай хуулинд өөрчлөлт оруулсан юм. Энэ тухай тодруулбал, хуучин УИХ-ын тухай хуулийн 22.1-т “Байнгын хороо 17-21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос дээшгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно” гэх заалт байсан юм.  Хэрэв үүнийг өөрчлөөгүй байсан бол яах аргагүй МАН-ын аманд багтаж УИХ-ын үйл ажиллагаа жинхэнэ утгаар гацах байлаа.

МАН-ын гишүүдгүйгээр Ардчилсан нам болоод МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН, мөн бие даагч гурван гишүүн нь УИХ-ын бүхий л байнгын хороог байгуулах боломжгүй болох байв.

Хэрэв үүнийг урьдчилан тооцоолж хуулиа өөрчлөөгүй бол Ардчилсан намын 31 дээр Шударга ёс эвслийн 10, мөн бие даагч 3 гэхээр нийт 44 гишүүн байнгын хороодод хуваарилагдах болж байна. Ингээд дор хаяж 17 гишүүнтэй долоон байнгын хороо байгуулна, нэг гишүүн хоёр байнгын хороонд харьяалагдана гээд тооцохоор яалт ч үгүй 60 гишүүн хэрэгтэй болно. МАН-ын 16 гишүүн энэ үед хэрэг болж, тэр үед нь МАН “хамгийн ахмад настай хүнээ хуралд нь суулгахгүй байсан шиг ээ” гэдийх байж.  Хэдийгээр тухайн заалтад “болно” гэж буй ч “хоёроос дээшгүй” гэж онцлосон тул Ардчилсан нам ахиад хүнд байдалд орох байлаа.

Гэвч шууд энэ шалтгаанаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зохисгүй харагдахаар байлаа. Иймд нэгэнт мөрийн хөтөлбөрт тусгасан байсан Өргөдлийн байнгын хороог нэмэх далимаар МАН-аас ирж болзошгүй бойкотноос сэргийлэх хуулийн өөрчлөлтийг хийв.  Ингээд нэг гишүүн гурваас дээшгүй байнгын хороонд харьяалагдах боломж бүрдлээ. Одоо МАН-ын хувьд байдал улам хүндэрч байгаа бөгөөд тэдний хэдэн гишүүн хуралдаа оролцохгүй байсан ч УИХ дараа дараагийн хуулиудаа хэлэлцэн батлах бүрэн боломж бүрдэж буй юм. Өмнө нь МАН-аас Ардчилсан намд “ахмад гишүүнээ хуралд оролцуулахгүй” гэж цохилт өгч байсан. Харин энэ удаад Ардчилсан нам “байнгын хороодоо байгууллаа” хэмээн цохилт өглөө. Харин МАН-ынхан өөрсдөө хуралд суугаагүй байж “биднийг хуралд оролцуулалгүй шийдлээ” гэж гомдоллосоор…

БАЙНГЫН ХОРООДЫН БАЙГУУЛАВ

Зургаа дахь удаагийн УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс өмнө болж, УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа.Энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулсан бөгөөд тус бүрэлдэхүүнд багтсан гишүүд хуралдан даргаа сонгохоор болсон юм.

Ийнхүү УИХ, байнгын хороодын өчигдрийн хуралдааны үр дүнд найман байнгын хороодын гишүүд хувиарлагдан тус тусын хороогоо байгуулсан бөгөөд Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарыг томилсон байна. Ингэснээр өмнөх Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон А.Бакейтай нийлэн дөрвөн байнгын хороо албан ёсоор баталгаажиж буй юм. Өнөөдөр үлдсэн байнгын хороод үргэлжлэн хуралдана. Ингээд байнгын хороодод хувиарлагдсан гишүүдийн нэрсийг хүргэе. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

  1. Р.Амаржаргал
  2. Х.Баттулга
  3. М.Батчимэг
  4. Д.Бат-Эрдэнэ
  5. Ц.Баярсайхан
  6. Л.Болд
  7. Б.Болор
  8. Д.Ганбат
  9. Б.Гарамгайбаатар
  10. Р.Гончигдорж
  11. С.Оюун
  12. М.Сономпил
  13. Ч.Улаан
  14. Л.Цог
  15. Ц.Цолмон
  16. З.Энхболд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

  1. О.Баасанхүү
  2. А.Бакей
  3. Г.Баярсайхан
  4. Л.Болд
  5. Х.Болорчулуун 
  6. Б.Гарамгайбаатар
  7. С.Дэмбэрэл
  8. М.Зоригт
  9. Б.Наранхүү
  10. Ц.Оюунгэрэл 
  11. Я.Санжмятав
  12. М.Сономпил
  13. Д.Тэрбишдагва
  14. Ц.Цолмон 
  15. Д.Эрдэнэбат
  16. Л.Эрдэнэчимэг

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

  1. Р.Амаржаргал
  2. А.Бакей
  3. З.Баянсэлэнгэ
  4. Г.Баярсайхан
  5. Ц.Баярсайхан
  6. С.Ганбаатар
  7. Л.Гантөмөр
  8. Ц.Даваасүрэн
  9. С.Дэмбэрэл
  10. С.Одонтуяа
  11. С.Оюун
  12. Ц.Оюунгэрэл
  13. Я.Санжмятав
  14. Г.Уянга
  15. С.Эрдэнэ
  16. Л.Эрдэнэчимэг

Өргөдлийн байнгын хороо:

  1. Ж.Батзандан
  2. Н.Батцэрэг
  3. М.Батчимэг
  4. З.Баянсэлэнгэ
  5. Г.Баярсайхан
  6. Б.Болор
  7. Р.Бурмаа
  8. Д.Ганхуяг
  9. М.Зоригт
  10. С.Одонтуяа
  11. Ш.Түвдэндорж
  12. Х.Тэмүүжин
  13. Д.Тэрбишдагва
  14. С.Эрдэнэ

Төрийн байгуулалтын байнгын хороо:

  1. Н.Алтанхуяг
  2. А.Бакей
  3. Ж.Батзандан
  4. Д.Бат-Эрдэнэ
  5. М.Батчимэг
  6. Д.Батцогт
  7. Н.Батцэрэг
  8. С.Баярцогт
  9. Р.Бурмаа
  10. Р.Гончигдорж
  11. Б.Наранхүү
  12. Н.Батбаяр
  13. Ч.Сайханбилэг
  14. М.Сономпил
  15. Ш.Түвдэндорж
  16. Х.Тэмүүжин
  17. Л.Цог
  18. Д.Эрдэнэбат

Төсвийн байнгын хороо:

  1. Р.Амаржаргал
  2. О.Баасанхүү
  3. Н.Батбаяр
  4. С.Баярцогт
  5. Б.Болор
  6. С.Ганбаатар
  7. Л.Гантөмөр
  8. Д.Ганхуяг
  9. Ц.Даваасүрэн
  10. М.Зоригт
  11. Б.Наранхүү
  12. С.Оюун 
  13. Я.Санжмятав
  14. Ч.Улаан
  15. Д.Эрдэнэбат
  16. Л.Эрдэнэчимэг

Хууль зүйн байнгын хороо:

  1. О.Баасанхүү
  2. Ж.Батзандан
  3. Х.Баттулга
  4. Д.Батцогт
  5. З.Баянсэлэнгэ
  6. С.Баярцогт
  7. Л.Болд
  8. Р.Бурмаа
  9. Д.Ганбат
  10. Р.Гончигдорж
  11. Ч.Сайханбилэг
  12. Ш.Түвдэндорж
  13. Х.Тэмүүжин
  14. Л.Цог
  15. З.Энхболд
  16. С.Эрдэнэ

Эдийн засгийн байнгын хороо:

  1. Н.Батбаяр
  2. Х.Баттулга
  3. Д.Батцогт
  4. Д.Бат-Эрдэнэ
  5. Ц.Баярсайхан
  6. Х.Болорчулуун
  7. Д.Ганбат
  8. Л.Гантөмөр
  9. Д.Ганхуяг
  10. Б.Гарамгайбаатар
  11. Ц.Даваасүрэн
  12. С.Дэмбэрэл
  13. С.Одонтуяа
  14. Ц.Оюунгэрэл
  15. Д.Тэрбишдагва
  16. Г.Уянга
Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж