НАТО “Хаккани”-гийн толгойлогчийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

НАТО “Хаккани”-гийн толгойлогчийг устгажээ

НАТО-гийн цэргийн хүчнийхэн Афганистаны зүүн хэсгийн Логар мужид агаараас цохилт хийж, “Хаккани” зэвсэгт бүлэглэлийн орон нутгийн толгойлогч Шер Мухаммед Хакимиг устгажээ. Мөн энэхүү дайралтын үеэр түүний дөрвөн хамтрагч шархадсан байна. Тэрбээр НАТО-гийн цэргүүд дайралт хийх үеэр хамтрагчийнхаа хамтаар модны доор сууж байжээ. Хакими нь бүлэглэлийнхээ дайчдын дасгал сургуулилтыг хариуцаж, Афганистаны замууд дээр бөмбөгдөлт зохион байгуулдаг байсан байна.  Мөн тэрбээр “Хаккани” бүлэглэлийн гол толгойлогч Мухаммад Агагийн шууд удирдлага дор ажиллаж, Афганистан даяар зэвсэг тээвэрлэдэг байжээ. “Хаккани” зэвсэгт бүлэглэл нь Талибан болон аль-Каида бүлэглэлүүдтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж