Аюулгүй байдлын байнгын хороог хуралдуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдлын байнгын хороог хуралдуулахаар болжээ

“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан болж байгаатай холбоотойгоор дөрвөн ч байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан. Харин сая тэдгээр дөрвөн байнгын хорооноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулахаар болж, гишүүдийг хуралдаан болох танхимд цугларахыг үүрэгджээ. Тиймээс 17.00 цагт зарлагдсан чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаан бага зэрэг хойшлогдож мэдэхээр боллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж