Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Филиппинд үер болжээ

Филиппиний нийслэл болон төвийн нутгуудаар орсон хүчтэй аадар бороо үерийн гамшиг дагуулжээ. Үерийн улмаас таван хүн нас барж, долоон хүн сураггүй болсон байна. Аврагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааны дүнд зургаан хүнийг хөрсний нурангид даруулсан байхыг олсон байна. Улмаар экскаватор ашиглан, нуринганаас гаргаж, эмнэлэгт хүргэжээ.

Үерийн улмаас нийслэл хот болон ойролцоох хотуудын зам талбай, гудамж бүхэлдээ усанд автсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж