Пакистанд НАТО-гийн цэрэг амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Пакистанд НАТО-гийн цэрэг амь үрэгджээ

Пакистаны Афганистантай хиллэдэг Хайбер мужийн Жамруд хотод НАТО-гийн хангалтын машин руу зэвсэглэсэн этгээдүүд дайрчээ. Гурван автомашин бүхий этгээдүүд хангалтын машин руу гал нээж, жолоочийнх нь амийг хөнөөж, багийн бусад гишүүд шархадсан байна. Одоогоор энэ халдлагын хариуцлагыг аль нэг зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байгаа аж. Гэхдээ халдлага гарсан бүс нутагт Талибан зэвсэгт бүлэглэл болон өөр хэд хэдэн Америкийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлүүд байдаг юм байна.

Афганистан руу хүрэх  НАТО-гийн тээвэрлэлтийн замыг Пакистаны 24 цэрэг амь үрэгдсэний дараа Пакистаны талаас хаагаад байсан ч сарын өмнөөс дахин нээсэн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж