
“Монгол ёсолгоо”-ны сурталчилгааг чимж, монгол аваргын зангараг заасан олимпийн баатар маань Лондон дахь олимпийн хотхонд ч эх орон, ард түмнээрээ тэтгэсэн соёрхолт ёсолгоог хийн, ийн зургаа даруулжээ. Олимпийн наадамд мордохын өмнөх багаараа даруулсан зурган дээр ч монголоороо ёсолсон аваргын мэндчилгээг та харж байна.
Монгол ёс, монгол ёсолгоогоо дээдэлсэн Монголын аваргаараа бахархаж байна.
Б.МАРАЛ