Афганистаны цагдаа нар Талибанд урважээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Афганистаны цагдаа нар Талибанд урважээ

Афганистаны баруун хэсгийн Гильменд мужийн цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч Талибан бүлэглэлд урважээ. Тэд Муса Кала дүүрэгт байрлах Талибан бүлэглэлд урваж, очихдоо зэвсэг хэрэгсэл болон гурван мотоцикл авч явжээ. Цагдаагийн ажилтнууд тэдгээр урвагчдын гэр бүл, эцэг, эхээс нь мэдүүлэг авсан байна. Харин тэдний зүгээс энэ үйл явдалд Засгийн газар, эрх баригчдыг буруутган, шүүмжилжээ. Тэд “Хэрэв Засгийн газар цагдаагийн ажилтнуудын цалинг цагт нь олгож, санхүүгийн хувьд асуудал гаргаагүй бол тэд урвахгүй байсан. Үр хүүхдээ ч тэжээж чадахгүй байгаа тэд Талибаны дайчидтай тулалдахад хүнд. Зэр зэвсэг нь ч хангалттай биш” хэмээн мэдүүлэгтээ дурдсан байна.

Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт цагдаа нар Талибан бүлэглэлд урвасан хоёр дахь тохиолдол гэнэ. Өмнө нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр баруун хэсгийн Фарах мужид  доод тушаалын 13 цагдаа Талибан бүлэглэлд нэгджээ.

Афганистаны алс бөглүү хотуудын аюулгүй байдлыг хамгаалах, тогтвортой байдлыг хангахад орон нутгийн цагдаа нар хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг аж. Афганистаны Гильменд мужид байрладаг тагнуулуудын мэдээлснээр зэвсэгт бүлэглэлийн дайчид Муса Кала хотын цагаагийн газарт  өмнө нь хэд хэдэн удаа шургалан орсон гэнэ. Тэдгээр дайчид цагдаагийн газарт шургалан, цагдаа нарыг урвуулж, өөрийн бүлэгт элсүүлэхийн тулд ухуулга хийдэг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж