Вьетнам улс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Вьетнам улс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлнэ

Вьетнам улсын Засгийн газрын төлөөлөгчид даваа гаригт БНАСАУ-д албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Вьетнамын зүгээс Хойд Солонгосын ард иргэдэд 5000 тонн хүнсний тусламж үзүүлэх тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Вьетнамын үндэсний радио телевизийн мэдээлснээр тус улсын төлөөлөгчдийн айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа, нэн ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай асуудлыг айлчиллын үеэр онцлон ярилцаж, зөвшилцөх гэнэ.

БНАСАУ-д хүнс тэжээлийн дутагдал, өлсгөлөнгийн улмаас өнгөрсөн зургадугаар сараас 169 хүн амиа алджээ. Гэсэн хэдий ч БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун улс оронд нь нүүрлээд байгаа өлсгөлөнтэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. НҮБ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр тус улсад одоогийн байдлаар гурван сая хүн өлсгөлөнгийн байдалтай байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж