Н.Баяраа 1154 оноо цуглууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Н.Баяраа 1154 оноо цуглууллаа

Монгол Улсаас анх удаа урт бууны төрөлд өрсөлдөх эрхээ авч, Лондонгийн олимпийн наадамд өрсөлдсөн ОУХМ Н.Баяраа өнөөдөр гурав дахь буюу сүүлийн дасгалдаа онч сорилоо. Олимпийн хөтөлбөрийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрт гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдсөн тэрбээр урьдчилсан дасгалд 1154 (99, 99, 98, 97, 95, 97, 95, 95, 95, 98, 92, 94) оноо авснаар 41 тамирчнаас 33 дугаар байрт бичигдлээ.

Н.Баяраа долдугаар 30-нд олимпийн талбарт анхны сумаа тавьж, эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн юм. Тэрбээр урьдчилсан дасгалд 593 /100, 96, 99, 100, 98, 100/ оноо авснаар нийт 47 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдсэн билээ. Харин наймдугаар сарын 3-нд урт бууны 50 метрт хэвтээ байрлалаас буудах дасгалд онч сорьж, 588 оноогоор 40 дүгээр байрт бичигдсэн юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж