Перу 50 тонн хар тамхи устгажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Перу 50 тонн хар тамхи устгажээ

Перугийн цагдаа нар Перугийн төв хэсгийн хоёр ч нутагт хар тамхи устгах тав хоногийн ажиллагаа явуулсан байна. Тэд Ла-Либертад болон Хуанако хотууд дахь нийт 85.25 гад тариалсан хар тамхины ургамал буюу 50 гаруй тонн хар тамхийг устгаж, үүнийгээ хальсанд бичин баримтжуулжээ. Перугийн Дотоод хэргийн сайд Уилфредо Педраза “Цагдаагийн байгууллагаар удирдуулсан баг өнгөрөгч 2011 оноос хойш нийт 17 удаа хар тамхины ургамал устгах ажиллагаа явуулсан” хэмээн мэдэгдээд байна. Мөн тэд хар тамхины ургамал тариалалтыг санхүүжүүлдэг хүнийг  илрүүлсэн бөгөөд түүнийг мөрдөн шалгаж байгаа гэнэ. АНУ-ын Хар тамхитай тэмцэх үндэсний байгууллагаас хийсэн судалгаагаар Перу нь дэлхийн хар тамхи үйлдвэрлэлийг тэргүүлэгч улс бөгөөд түүний араас Боливи, Колумб улсууд ордог байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж