Петер Андре хайртдаа гэрлэх санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Петер Андре хайртдаа гэрлэх санал тавьжээ

Английн алдарт хөгжимчин Питер Андре хайр дурлалын шинэ эзэндээ гэрлэх санал тавьжээ. Саяхнаас Эмили Макдона гэх бүсгүйтэй болзох болсон тэрбээр сүүлийн үед үргэлж л найз бүсгүйдээ хамт зугаацаж яваад папараццийн дуранд өртөх болсон билээ. Энэ удаад ч тэд амралтынхаа өдрийг хамт өнгөрүүлжээ.

Найз бүсгүйг нь хэтэрхий жаахан охин гэх олны шүүмжлэлийг Петер үл тоож, хайртынхаа нүд рүү ширтэн, далайн эрэгт амарч буй зураг нь ийн адтай гэрэл зурагчдын овоо хараанд өртсөн байна. Петер найз бүсгүйгээ хэдийнэ гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж амжсан бөгөөд өдрөөс өдөрт дотносч байгаа гэнэ. Тэрбээр хайрын романсынхаа тухайд “Би үнэхээр аз жаргалтай байна. Эми хорвоогийн хамгийн сайхан бүсгүй. Би амьдралынхаа үлдсэн хугацаанд зөвхөн түүнтэй байж, хайрлаж, хайрлуулахыг хүсч байна” хэмээжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж