
Өнгөрсөн сард килограмм нь 55 мянган төгрөг байсан ноолуурын үнэ өнөөдөр түүхий эд авах цэгүүдэд 65-70 мянган төгрөгт хүрсэн байна. Тухайлбал, Архангай аймгийн Хангай суманд ноолуурыг 65-68 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бол Өвөрхангай аймгийн Хархорин суманд нэг килограмм ноолуурыг чанараас хамаарч 47-50 мянган төгрөгөөр худалдан авч байна. Харин Хэнтий аймагт 60, Дорноговьд 70-72, Дундговь 68-70 мянган төгрөгийн үнэтэй байна. Цаашдаа ноолуурын үнийг 80 мянган төгрөгт хүрнэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Ж.ГЭГЭЭ