
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг шуурхай ажиллаж байна. Тэд маргааш Нийслэлийн болон орон нутгийн амаржих газруудын санхүүжилттэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хийхээр болжээ. Эмэгтэйчүүдийн бүлгээс УИХ-д санал оруулах зорилгоор Эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын өнөөгийн байдлын сэдвээр маргааш 14.00-17.00 цагт “Corporate” зочид буудалд хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.
Д.ОЮУН