
Оюутолгойд 5000 гаруй хүн ажиллаж байгаагийн 3392 хүн нь монгол иргэн аж. Харин үлдсэн 1294 хятад иргэн юм байна. Тэдгээр хятадууд уурхайн байгуулалтын шатны барилга байгууламжийг барьж байгаа гэнэ. Үлдсэн 406 хүн нь гадаадын өөр орнуудын иргэд аж. Оюутолгой орд газарт Өмнөговь аймгийн Ханбогдоос 578, Баян-Овоогоос 23, Манлайгаас 65, Даланзадгадын 258 хүн ажиллаж байна.