“Apple”, “Google” нар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“Apple”, “Google” нар өрсөлдөнө

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Steve Jobs “Google” компанитай сурталчилгааны салбарт өрсөлдөх гэж байна. Тэрбээр “Apple” компани “iAd” хэмээх сурталчилгааны платформ гаргах гэж байгааг зарлалаа. “Apple” компани энэ оны нэгдүгээр сард “Quattro Wireless” компанийг 300 сая паундаар худалдаж авсан. Хөдөлгөөнт сурталчилгааны зах зээл жижиг байхад “Quattro” компанийг 300 саяар авна гэдэг нь одоо зах зээл дээр 217 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа тус компанийн хувьд ялихгүй зардал. Гэсэн хэдий ч тус зах зээлийг цаашдаа асар том багтаамжтай болж өсөх болно гэж эдийн засагч, хөрөнгө оруулагчид үзэж байна. Программ доторх сурталчилгааны зах зээлийг 2013 онд 700 сая ам.доллар байх болно гэж тооцоолж байгаа бөгөөд үүний 380 саяыг нь “iAd” эзэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Google”, “Apple” хоёр компани гар утасны сурталчилгааны “AdMob” компанийг худалдаж авахаар өрсөлдөөд “Google” компани 750 сая ам.долларын үнээр худалдаж авсан. Гэсэн хэдий ч тус худалдааг хууль, процедурын дагуу явагдсан эсэхийг хянахаар АНУ-ын Холбооны худалдааны комисс эцсийн шийдийг баталгаажуулалгүй хойшлуулсан.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж