56 улс ямар нэгэн медаль аваад байна

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

56 улс ямар нэгэн медаль аваад байна

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадам Их
Британийн нийслэл Лондон хотноо арав дахь өдрөө үргэлжиж байна. Өнөөдөр Google жад шидэлтээр гоёжээ.

Нийт 56 улс медаль хүртсэнээс манай улс жудогийн төрлөөс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар 43-р байр эзэллээ. Манай улсаас өнөөдөр ОУХМ Н.Баяраа урт бууны гурван байрлалаас буудах дасгалд онч мэргэнээ сорино. Мөн боксын 60 кг-д өрсөлдөж буй МУГТ Н.Төгсцогт 1/4-ийн тоглолтоо өнөө шөнө 03.30-д хийх юм байна.

Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандах болтугай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж