Улаанбаатарт бороо орно

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороо орно



2012 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн зүгийн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар бороо, говь, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, говь, талын секундэд 12-14 метр хүрч шиүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говь, зүүн зүгийн нутгаар 29-34 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 8 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд нутгийн зүүн хагаст, 9-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд төвийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж