“Voice of Mongolia” цомог худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Voice of Mongolia” цомог худалдаанд гарчээ

“Voice group” “Voice of Mongolia” нэртэй анхны бие даасан цомгоо өлгийдөн авсан билээ. Тэд энэ сарын 18-нд буюу цэргийн баяраар “Баянгол” ресторанд анхны цомгоо танилцуулж, уран бүтээлийн үдэшлэг хийсэн. “Хайрлан шүтэх эх орон”, “Монгол”, “Voice of Mongolia”, “Дорнын сондор Улаанбаатар”, “Хайрын дуу”, “Хүний заяа”, хамтлагийн дуучин тус бүрийн нэг нэг соло уран бүтээл “bonus track”-т нь “The Phantom of the opera” зэрэг  14 дуу  нь багтсан тус  цомгийнхоо бичлэгийг “Анир records”, “Maks”, “Color records”, “MIM” продакшнд хийлгэсэн юм байна. “Voice of Mongolia” цомог зөвхөн “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр борлуулж байгаа бөгөөд үнэ нь 15 мянган төгрөг юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж