Нигерт газрын тосны хөлөг онгоц руу халджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Нигерт газрын тосны хөлөг онгоц руу халджээ

Нигерийн далайн эргээс хөдөлсөн газрын тос тээвэрлэх хөлөг онгоц руу өчигдөр зэвсэглэсэн этгээдүүд дайрч, Нигерийн хоёр усан цэргийн амийг хөнөөж, гадаадын дөрвөн иргэнийг барьцаалсан байна. Тэдгээр зэвсэглэсэн этгээдийг хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэхүү ажиллагаанд тэнгисийн цэргийнхэн нэгджээ. Дээрх барьцаалагдсан гадаадын иргэд нь Индонез, Тайланд, Малайз, Иран улын иргэншилтэй хүмүүс байжээ. Уг газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц нь олон улсад газрын тос зөөвөрлөх үйл ажиллагаа явуулдаг “Далайн тээвэр” группийн хөлөг онгоц юм байна. Энэхүү хэрэг нь Нигерийн Засгийн газраас энэ жил газрын тос болон хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, өдөрт 2.7 баррель газрын тос үйлдвэрлэхийг зорьж буй тухайгаа зарласнаас хойшхи ихээхэн санаа зовоосон хэрэг болжээ. Харин шүүмжлэгчид энэ талаар “Хэдийгээр энхийн хэлэлцээрээр гадаад худалдааг нэмэгдүүлсэн ч аюултай байдал хэвээр үлдсэн байна” гэж мэдэгдсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж