
Йемений зүүн хэсгийн Абьян мужийн Жаар хотод амиа золиослогч этгээд оршуулгын ёслолын үеэр бөмбөг тэсэлсний улмаас 25 хүн нас барж, олон хүн гэмтэж, бэртсэн байна. Энэхүү харамсалтай хэрэг аль-Каида бүлэглэлийн эсрэг тэмцэгч цэргийнхэнд тусалдаг идэвхтний оршуулгын ёслолын үеэр болсон аж. Өмнөх өдөр нь цэргийнхэн аль-Каида бүлэглэлийн дайчин байж болзошгүй хэмээн сэжиглэж, таван хүнийг Хадрамаут мужид машинтайгаа явж байхад нь онгоцоор бөмбөгдөж, амийг нь хөнөөсөн байна. Абьян мужийн захирагч Жамал аль-Акал “Оршуулгын ёслол дээр халдлага үйлдсэн өөдгүй гэмт хэрэгтний талаарх мөрдлөгийг эхлүүлсэн” хэмээн мэдэгджээ. Хохирогчдын мэдээлж буйгаар энэхүү амиа золиослогчийн халдлага нь аль-Каида бүлэглэлтэй холбоотой гэнэ. Энэхүү мужид цэргийнхэн энэ жилийн эхээр аль-Каида зэвсэгт бүлэглэлийн эсрэг том хэмжээний дайралт хийсэн байна.
Б.АНХТУЯА