Сайхан сэтгэлтэй хүн бүхнээс тусламж хүсэхийн учир

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Сайхан сэтгэлтэй хүн бүхнээс тусламж хүсэхийн учир

Миний охин Дашдамба овогтой Наранжаргал 1984 онд төрсөн. Охин минь 14 наснаасаа “Аяганцар түүдгэнцрийн үрэвсэл” оноштойгоор олон жил эмнэлгээр явж байна. Гэвч бүрэн анагааж чадалгүй явсаар 2006 онд бөөрний дутагдал болж одоо Гемодиализийн аппаратанд 7 хоногт 3 удаа орж, түүний хүчээр л амьдарч байна. Охинд минь тохирох 1-р бүлгийн цустай, цусан төрлийн хүн бидний дотор байхгүй учраас миний охинд бөөр шилжүүлэн суулгах боломжгүй байсаар өдий хүрлээ.

Ачлал таарч БНСУ-аас бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаар нэрд гарсан эмч манай улсад ирэхэд охиныхоо судсыг солиулах талаар уулзах азтай завшаан тохиож, учир байдлаа хэлээд тусламж хүсэхэд Солонгост мэс засал хийлгэж болно гэсэн юм. Пак эмчээс бидэнд Солонгост очиж эмчлүүлэхийг зөвшөөрсөн урилга ирж бид сайхан мэдээ дууллаа. Охин маань С вирустэй хэдий ч төрүүлсэн ээжийнх нь цусны бүлэг өөр байсан ч донор болж бөөрөө өгч болно гэнэ (Монгол улсад маань энэ тохиолдолд мэс засал хийх боломж хараахан бүрдээгүй байна). Энэ сайхан мэдээ боловч охинд минь бөөр шилжүүлэн суулгах зардал өндөр байгаа ба бид чадлаараа цуглуулаад ч бүтэн зардлыг одоохондоо олж чадахгүй байгаа тул Сайхан сэтгэлт ахан дүүс та бүгдээсээ эх үрийн сэтгэлийг бодон чин сэтгэлээсээ туслахыг гуйж байна.

Охин маань сайн ханьтай болж үрийн зулай үнэрлэх гэсэн ч өвчний улмаас хүүхэд гаргавал амь насанд нь аюултай гэж эмч нар хэлсэн. Та бүхний тусламжтайгаар энхрий үр минь бусдын адил нарт хорвоогийн нэгэн наран болж, аз жаргалыг эдлэнэ гэдэгт итгэж байна.

Чин сэтгэлээсээ хичээнгүйлэн гуйсан

Ээж, аав хоёр нь

Хандивын данс:

Chase Bank:
Ulziihutag Darambazar
309-327-0200

Голомт банк

240-500-4471 (Валютын)
240-500-4470 (Төгрөгийн)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж