Энэхүү хэрэгт Ираны дипломатчид Сейида Зайнаб зэвсэгт бүлэглэлийг буруутгасан байна. Ямартай ч барьцаалагдсан мөргөлчдийн байршлыг тогтоогоод байгаа гэнэ.
Ираны мянга мянган иргэд жил бүр Сирийн нутагт орших Шийтийн мөргөлийн газруудад мөргөл үйлдэхээр ирдэг аж. Мөргөлийн сүмүүдийн дийлэнх нь сүүлийн үед ширүүн тулаан болж буй Сейида Зайнаб зэвсэгт бүлэглэлийн голчлон төвлөрсөн дүүрэгт байдаг аж. Дээрх үйл явдалтай давхцан өчигдөр Сирийн хоёр томоохон хотод босогчид болоод цэргийнхний хооронд ширүүн тулаан болжээ.
Өмнө нь Сирийн зэвсэгт бүлэглэлүүд Ираны мөргөлчдийг хэд хэдэн удаа барьцаалж байсан, гэхдээ хэсэг хугацааны дараа ихэнхийг нь сулласан байна. Сирид сүүлийн 17 сарын турш үргэлжилж буй иргэний дайны хөлд 20 мянга гаруй хүн амиа алдсаны ихэнх нь энгийн иргэд ажээ.