Хөвсгөл рүү төмөр зам тавина

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Хөвсгөл рүү төмөр зам тавина

Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн долдугаар сарын эхээр Хөвсгөл аймаг руу төмөр зам тавих тухай асуудлыг хэлэлцэн, Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх талаар холбогдох албаныхныг судалгаа хийхийг үүрэг болгосон юм. Гэхдээ Ардчилсан намын хувьд “УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлахдаа Хөвсгөл рүү төмөр зам тавих асуудлыг тусгаагүй. Ийм байтал Засгийн газар толгой мэдэн шийдвэр гаргалаа” хэмээн үзэж буй.

Харин Засгийн газрын барьж буй бодлогоор дээрх төмөр зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Мөрөн, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Хатгал, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар дайрч өнгөрөх юм байна. Энэхүү шинэ төмөр замыг барихад ойролцоогоор 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Хэрэв энэ ажил хэрэгжвэл шинэ төмөр замаар жилдээ Овоот-Мөрөнгийн чиглэлд 13.5 сая тонн, Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 22.2 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох гэнэ. Харин хоногт 11-18 хос галт тэрэг нэвтрэх юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж