Карьеруудад тавих хяналтыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Карьеруудад тавих хяналтыг чангатгана

Улаанбаатар хотын орчимд элс, хайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан 50 гаруй аж ахуйн нэгж байдаг аж. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 34 нь байнгын ажиллагаатай боловч шаардлага хангасан хэмжээнд олборлолт явуулж чаддаггүй юм байна. Түүнээс болж байгаль орчин их хэмжээгээр бохирдуулах, иргэдийн тав тухыг алдагдуулах, авто зам эвдэх зэрэг сөрөг үр дагавар дагуулсаар иржээ. Тухайлбал, ухсан нүхэнд нь борооны ус тогтож ойр тойронд нь байх айлын мал орж үхдэг. Улмаар өнөөх тогтсон ус нь Туул гол руу орж бохирдол үүсгэдэг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дээрх карьерийг ажиллуулж буй аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа чангатгаж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх шаардлага тавих аж. Мөн элс, хайрга олборлодог аж ахуйн нэгжүүд улсын авто зам эвдэлж сүйтгэдгээ зогсоож өөрсдөө дэд бүтцээ тавьчихаад дараа нь олборлолтын ажилдаа ордог байх хууль эрх зүйн зохицуулалтад шилжүүлэхгүй бол улсын юм үнэгүй, бас эвдэрч сүйрсэн ч хамаагүй гэх байдлаар ханддаг жишиг тогтож буйд өөрчлөлт хийх цаг болсон тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэлж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж