Хар-Усан тохойд хүн осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Хар-Усан тохойд хүн осолджээ

Нийслэлийн Онцгой байдлын шуурхай албаны утсанд өнөөдөр “Хар-Усан тохойд хүн осолдлоо” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын мөрөөр тус албаны харьяа Аврах багийнхан Хар-Усан тохойд очиж, эрлийн ажиллагааг эхлүүлжээ. “Дуудлага тус албанд ирээд удаагүй байгаа тул хэд орчим насны хүн усанд осолдсон талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын шуурхай албанаас өглөө. Өнөө жилийн хувьд хур бороо элбэг байгаа нь усны төвшин нэмэгдэж зарим газарт үерийн хэмжээнд хүрч буй тул гол усанд аль болох орохгүй байхыг Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж буйг анхааруулъя.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж