Игуана гүрвэлэн цүнхтэй аялагчийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Игуана гүрвэлэн цүнхтэй аялагчийг саатуулжээ

Мороккогоос ирсэн нэгэн аялагчийг Уэльсийн Кардифф нисэх онгоцны буудлаас буцаажээ. Учир нь аялагчийн барьж явсан игуана гүрвэлэн цүнх гаалийн ажилтнуудыг алмайруулсан гэнэ. Аялагчийн Мороккогоос худалдаж авсан гар цүнх нь зүгээр нэг игуана гүрвэлийн арьсан цүнх биш, бүхэл бүтэн гүрвэл шиг харагдаж байсан аж. Тиймээс гаалийн ажилтнууд Морокко дахь аялалаас буцаж явсан аялагчид нэн ховордсон амьтны арьсыг Их Британийн хилээр оруулахыг хориглодог гэдгийг тайлбарлаж өгчээ. Нисэх буудлын гаалийн шалгалтын хэлтсийн дарга Алекс Лаутер “Миний хэлэх зүйл бол ийм ховор амьтны арьсаар хийсэн цүнх, эдлэл бүү худалдаж ав. Та ийм зүйлийг ямар ч үнээр худалдаж авсан байлаа сайндаа гааль дээр хураагдаж, муугаар яривал та эрүүгийн гэмт хэрэгт ч холбогдож мэднэ” хэмээн анхааруулжээ. Нэн ховордсон амьтдын арьс, үс, ясаар хийсэн хувцас, эд хэрэглэлийг худалдан авагч, загварын хорхойтнуудын эсрэг хөдөлгөөн сүүлийн үед улам эрчимжиж байгаа билээ. Дэлхийн худалдааны конвенцоор нэг ховордсон 5,000 төрлийн амьтан, 29,000 зүйлийн ургамлыг худалдаалж, загварт хэрэглэхийг хориглосон байдаг гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж