Татварын алба 500 компьютер нэмж авлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Татварын алба 500 компьютер нэмж авлаа

Цахим алба болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа Татварын ерөнхий газар өнөөдөр албан хэрэгцээндээ хэрэглэх компьютерынхоо тоог 500-гаар нэмэгдүүлж байна. Монголын Татварын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний  Татварын Алба хоорондын 2001 оны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу Өмнөд Солонгосын татварын албанаас эдгээр компьютерийг буцалтгүй тусламжаар ирүүлжээ. Техник гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж арга хэмжээнд Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, дэд дарга Ж.Батбаяр, Ч.Жигжид нар болон БНСУ-ын Үндэсний татварын албаны  удирдах ажилтнууд Чеул Хван, Чан Сүк нар оролцов.

Энэ дашрмад дуулгахад, Өмнөд Солонгос Монголын хамтын ажиллагааны хүрээнд Татварын ерөнхий газрын дарга ирэх долоо хоногт тус улсад айлчлах юм байна. Дээрх харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд одоогийн байдлаар Монголын татварын албаны нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид Өмнөд Солонгот туршлага судлан, Солонгос улсын зөвлөх багш нарын сургалтад суралцжээ.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж