Аудитын газраас шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Аудитын газраас шалгалт хийжээ

Ховд аймгийн Аудитын газраас өнгөрсөн сард хэд хэдэн байгууллагад чанарын хяналт шалгалт хийжээ. Үүнд Ховд аймгийн Биеийн тамир спортын газар нь 2011 оны спортын нэгдсэн 86 төрлийн спортын арга хэмжээг зохион байгуулахаас 79 спортын арга хэмжээг улс, бүс, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулж, медалийн тоо өмнөх оноос 29-өөр өсч амжилтаа ахиулан ажиллажээ. Санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт зохих түвшинд хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэлийн аудитаар 0,2 сая төгрөгийн зөрчил илэрч арилгах үүрэг өгсөн байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж