Сайншандад 10 мянган ажлын байр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Сайншандад 10 мянган ажлын байр бий болгоно

Дорноговь аймгийн Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор барих гэж буй бөгөөд энэ талаарх мастер төлөвлөгөөг өнөөдөр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон АНУ-ын “Бектел” компанийн төлөөлөгчид танилцууллаа. 

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай өнгөрсөн жилийн зургадугаар сард УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Энэ нь Монгол Улсын хувьд аж үйлдвэрийн томоохон үндэс суурь болох учиртай гэнэ. Учир нь цогцолборыг дагалдан уул уурхай, аж үйлдвэрлэлийн төрөл бүрийн үйлдвэр байгуулах юм байна. Тухайлбал, жилдээ 2.8 сая тонн коксжих нүүрс гарган авах хүчин чадалтай үйлдвэр, 1.5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрүүдийг барихаар төлөвлөжээ. Үүний тулд нийт 9.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай тухай төслийн багийнхан танилцуулж байна.  Одоогийн байдлаар ийнхүү цогцолбор байгуулах мастер төлөвлөгөөг бэлэн болгосон бөгөөд цогцолборыг байгуулах, байгуулсаны дараа ажиллах боловсон хүчний асуудлыг ихэд анхаарч байгаа юм. Учир нь цогцолбор байгуулагдсанаар түүнд 10 мянга гаруй ажлын байр бий болох юм байна. Тиймээс энэ тал дээр Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, болон хувийн хэвшил, гадаадын боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллаж,  хүний нөөцийн асуудлыг шийдэх ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж