Сэлбийн гүүрний засварын ажил 15 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Сэлбийн гүүрний засварын ажил 15 хувьтай байна

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй Сэлбийн хос гүүрний ажлын явц 15 хувьтай байна. Гүүрний нэг урсгалын өргөн долоон метр байсныг 11 метр болгон өргөтгөж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн дам нурууны цутгалтыг хийж эхэлсэн бөгөөд суурийн котлованыг ухаж, ул бетоны ажлыг хийж байгаа гэнэ. Мөн захын тулгуурын хүчитгэл хийж, дам нурууны 40 каркасыг бэлэн болгожээ. Урд гүүрийн засварын ажил ирэх есдүгээр сарын 7-нд дуусна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж