Улсын драмын
эрдмийн театрын маркетингийн албаны дарга, жүжигчин Ч.Ундрал хоёр жилийн өмнө олны танил эмэгтэйчүүд дунд хамгийн сайхан хувцасладаг, стильтэй бүсгүйгээр шалгарч байсан.
Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхдээ хар өнгийн, гадуураа торон унжлагатай
даашинзаар гоёсон нь олны анхаарлыг татаж байсан. Хөөрхөн Ундрал энэ даашинзтай “Би чамд хайртай-2” киноны зурагт хуудсан дээр бас заларсан.
Тэр цагаас хойш жүжигчин Ч.Ундралын “цайны” гоёл нь энэ даашинз болоод байгаа юм.
Олон нийтийн арга хэмжээ, шагнал гардуулах ёслолд Ч.Ундрал нөгөөх л даашинзаа өмсөх болов. Үзэгчид ч хараад танимхайрч “Ундралын нөгөө цайны ганц” гэж
жигжугхийдэг болж. Жүжигчин бүсгүй өнгөрсөн ням гаригт болсон “Гэгээн муза-2010” наадмын улаан хивсний ёслолд ирэхдээ нөгөөх “цайны” даашинзаараа гоёсон. Улс төр, бизнесийн хатагтай нарыг
бодоход уг нь урлагийн хүн хувцаслалтдаа их л
анхаардагсан. Б.Ундрал хувцас
сонголтоо чамбай хийдэг. Гэтэл яагаад энэ “сарайсан” даашинзнаасаа салах дургүй байдаг юм бол? Магадгүй аз авчирдаг хувцас ч юм уу. Эсвэл нэртэй брэндийн
“хэтэрхий” үнэтэй даашинз болохоор “салж
хагацахад” хайран байгаа юм болов уу.
Ч.Ундралын “цайны” ганц
М.Анир