
Наймдугаар сарын эхээр зарим нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна. Наймдугаар сард орох хур бороо сүүлийн жилүүдтэй харьцуулахад дундаж байх бөгөөд зарим нутгаар илүү борооших төлөвтэй байна. Сарын эхээр болон дунд үеэр хуртай, уулархаг нутгуудаараа усархаг бороо орох аж. Тухайлбал сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн үе ба сүүлчээр баруун болон төвийн нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр баруун зүгийн ихэнх нутгаар, зүүн зүгийн нутгийн хувьд сарын дундуур бороо хуртай сэрүүхэн байх ажээ. Ялангуяа энэ сард Увс, Завхан, Ховд Хөвсгөл, Баянхонгор, Булган аймгийн зарим сумдаар бороо их орох төлөвтэй аж. Ингэхдээ сарын эхний арав хоногт илүү бороотой. Мөн энэ үед уур амьсгалын байдал нэлээд өөрчлөгдөж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар хөрсөн дээр хасах хоёр хэм хүртэл цочир хүйтрэх тухай Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Э.САРАА