
5-in-1-iPad-connection-kitiPad болон iPad 2 хэмээх гайхалтай хэрэгсэлд зориулсан “Нэгд Тав” хэмээх холболтын хэрэгсэл гарчээ. iPad-аа телевизор, компьютер, кейборд, дижитал камер, лаптоп болон мемори карттай холбохдоо тус бүрд нь холболтын хэрэгсэл авахгүйгээр бүгдийг өөртөө агуулсанаараа бусдаас давуу юм. Өөрөөр хэлбэл “Нэгд Тав” нь USB холболтын оролт, видео гаралт, SD картын оролт зэргийг өөр дээрээ агуулжээ.
Дижитал камертай холбож зураг оруулах, SD картаа уншуулах, видео үзэхээр телевизортой холбох гэх мэтээр iPad-ыг илүү өргөн ашиглахад энэ хэрэгсэл заавал хэрэгтэй эд хэдий ч нэгэн зэрэг бүгдийг нь залгах боломжгүй, заавал нэг нэгээр нь ээлжилж ашиглах юм байна. Одоогоор энэ төхөөрөмж зах зээлд 45 долларын үнэтэй худалдаалагдаж байгаа ажээ.
KT.mn
Ganaa 2011-03-29 202.70.46.203
Negiig tegeed yaj ajiluuldag bgaa ch bolohgvi bnaa
http:goe.mn 2011-03-29 202.131.225.147
iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886