Америкчуудын ихэнх нь Facebook-ийг хэрэглэдэг

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Америкчуудын ихэнх нь Facebook-ийг хэрэглэдэг

Америкчуудын ихэнх нь Facebook-ийг хэрэглэдэгАмерикчуудын талаас илүү хувь нь нийтийн сүлжээний сайтуудад өөрийн хуудсаа үүсгэн идэвхитэй ашиглаж байна. Өөрөөр хэлбэл 12-аас дээш настай Америкчуудын 51% нь Facebook хэрэглэдэг байна. Facebook-ийн албан ёсны тоогоор бол дэлхий даяар тархсан 500 сая хүн уг сайтын хэрэглэгчид бөгөөд энэ нь Европын холбоонд байдаг улсуудын нийт хүн амын тоотой тэнцэж буй юм. 2008 оноос хойш Facebook-ийн хэрэглээ огцом нэмэгдэж 35 ба түүнээс дээш насныхан илүү ихээр ашиглах хандлагатай байгааг судлаачид өгүүлжээ. Энэ нь хүмүүс хөдөлгөөнт хэрэгслүүдээр интернэтэд холбогдох болсонтой хамаатай байж болох юм. Судалгааг АНУ-ын Эдисон Судалгааны төв гаргасан бөгөөд тэд 2008 оноос хойш Facebook-ийн өсөлтийг тогтмол ажиглаж байгаа ажээ. Гурван жилийн өмнө америкчуудын дөнгөж 8% нь энэ сайтыг хэрэглэж байсан бол одоо ийнхүү 51%-д хүрээд байна.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж