Сноубордчид Альпийн ноён оргилоос буужээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Сноубордчид Альпийн ноён оргилоос буужээ

Монголын сноубордын холбоог төлөөлж, сноубордчин Г.Баттулга, Э.Баттулга нар анх удаа Альпийн нурууны ноён оргилоос гулгажээ. Тэд сноуборд, цанын спортоор хичээллэдэг тамирчдын мөрөөдөл болсон Альпийн нурууны ноён оргил болох Мон Блан оргилоос гуравдугаар сарын 6-нд сноуборд болон цанаар 2580 метрээс буулт хийсэн байна.

Экстрим спортынхныг эрхгүй татдаг Мон Блан оргил далайн төвшнөөс дээш 4810,45 метрийн өндөрт оршдог. Францын Шамони хотоос хамгийн ойр орших бөгөөд 1924 оны өвлийн анхдугаар олимпийн наадам болж байсан түүхт газар юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж