”M-Edge” гараар хийсэн iPad-ны гэр

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

”M-Edge” гараар хийсэн iPad-ны гэр

M-Edge iPad-д зориулан зотон гэрүүдийг гараар үйлдвэрлэж байна. Энэхүү гэр нь iPad-ыг бохирдох болон эвдрэхээс хамгаалах төдийгүй өнгө үзэмж сайтай аж.

Мөн та энэхүү гэрийг худалдаж авахдаа өөрийн хүссэн текст, зураг, өнгө хээгээ хэвлүүлэх боломжтой ба Bianca Green, Valentina Ramos, and Lawrence Yang зэрэг уран бүтээлчдийн албан ёсны зөвшөөрөлтэй бүтээлүүдийг мөн хэвлүүлж болох юм.

Энэхүү гэр нь зөвхөн АНУ-д бүтээгдэж байгаа ба нэг бүр нь 50 ам.долларын үнэтэй ажээ.

                                                                                                     Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж