Дорнодын залуус кино бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Дорнодын залуус кино бүтээж байна

Дорнод аймгийн “Маршал энтертаймент”, “А&O” студийн залуус хамтран бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр зориг шулууджээ. Тэд киногоо “Аз жаргалын эрэлд” хэмээн нэрлэсэн бөгөөд зураг авалтаа саяхнаас эхлүүлсэн байна. Киноны уран бүтээлчид нь цаг үе, техникийн хөгжил дэвшлээс хоцрохгүйг хичээж, орон нутагт сайн уран бүтээл хийж болдог гэдгийг харуулах, хот хөдөөгийн ялгааг арилгахыг хүсдэг дэврүүн мөрөөдөлтэй залуус бололтой. Тэд аймагтаа  уран бүтээлээ туурвидаг хамтлагуудын клип, телевизийн нэвтрүүлэг зэрэг цөөнгүй бүтээл хийж байжээ. Залууст уран сайхны кино бүтээсэн туршлага байхгүй ч Дорнод аймгаар овоглосон  мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид оролцож, зааж, зөвлөж байгаа гэнэ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж