Ахлагч Бэрри Ганын эсрэг

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Ахлагч Бэрри Ганын эсрэг

Английн шигшээ багийн дасгалжуулагча Фабио Капелло Ганын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод багийнхаа бүрэлдэхүүнд дор хаяж долоон өөрчлөлт хийхээр болсон байна. Тэдний нэг нь болох Бэрри ахлагчийн туузыг зүүн тоглолтод оролцохоор болжээ. Европын аваргын урьдчилсан шатны тоглолтод Уэйлсийн эсрэг Английн шигшээ баг 2:0 харьцаатай ялалт байгуулсан. Түүний дараагаар Ганын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод таван тоглогчийг багийн бүрэлдэхүүнээс чөлөөлсөн. Тэдний нэг нь ахлагчийн туузыг эргүүлэн аваад удаагүй байгаа Жон Терри байлаа. Мөн Стивен Жеррард, Рио Фердинанд нар гэмтлийн улмаас тоглолтыг өнжих болсон учраас Гарет Бэрри Английн шигшээ багийг ахлан тоглолтод оролцхоор болжээ. Бэрри шигшээ багийнхаа ихэнх тоглолтыг Капеллогийн эринд хийгээд байсан бөгөөд Уэйлстэй хийсэн тоглолтод оролцоогүй, сэлгээний бурэлдэхүүнд ч багтаагүй байсан юм. Итали мэргэжилтэн хэлэхдээ “Бэрри бол сайн тоглогч. Тэр шигшээн ихэнх тоглолтоо миний удирдлага дор хийсэн. Мөн хамгийн туршлагатай тоглогчдийн нэг” гэжээ.

Капелло өнгөрөгч бямба гаригт багийн гарааны бүрэлдэхүүнд 11 өөрчлөлт хийнэ гэж байсан ч даваа гаригт долоо болгон өөрчилжээ. Тэрбээр “Челси”-гийн Терри, Лампард, Эшли Коул, “Манчестер Юнайтед”-ын Уэйн  Рүүний, “Тоттенхэм”-ийн Майкл Даусон нарыг Аваргуудын лигийн тоглолттой хэмээн багт нь буцаасан.
Тэрбээр “Тэдний хувьд 10 өдрийн дотор дөрвөн тоглолт хийнэ гэдэг хүнд зүйл” гэжээ. Түүний хэлснээр гарааны бүрэлдэхүүнд Жое Харт гарна гэсэн ч ДАШТ-ээс хойш шигшээдээ тоглоогүй Грин түүнийг орлон хоёрдугаар үеэс гарна гэсэн байна.
Гарааны бүрэлдэхүүнд одоогийн байдлаар Фил Ягьелка, Гари Кэхилл, Лейтон Бэйнс, Энди Каррол нар Скот Паркерийн хамтаар гараанд гарахаар болжээ. Мөн өмнөх тоглолтод Паркертай давгүй хослолыг бүрдүүлээд байсан залуу тоглогч Жэк Уилшайэр ч гараанд багтах нь бараг тодорхой болоод байна. Ингэснээр тэд 4-3-3 гэсэн байрлалыг туршиж үзэх нь ойлгомжтой болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж