Ray J Хьюстоны нас барсныг хамгийн түрүүнд мэджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Ray J Хьюстоны нас барсныг хамгийн түрүүнд мэджээ

Попын хатан хаан Уитни Хьюстоны нууц амраг гэгддэг Ray J дуучныг зочид буудалд нас барсан байхад нь хамгийн анх олж мэдсэн гэнэ. Америкийн R & B дуучин  Ray J  саяхан “The Rickey Smiley” шоу нэвтрүүлэгт оролцохдоо  ингэж ярьжээ. 31 настай Ray J-г  Уитнитай уулзахаар өрөөнд нь ороход тэр хэдийн нас барсан байсан гэнэ. Ray J Хьюстоныг амиа алдсаныг харж цочролд орсон бөгөөд түүний нас барсан өрөөнд орохоос айж байжээ. Түүнчлэн Уитнитай хамтдаа өнгөрүүлсэн цаг мөчүүд Ray J-гийн харуусал гунигийг нимгэлж байгаа гэнэ. Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Ray J  реалити шоуны од Ким Кардашианыг амжилтанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн аж. Түүнийг Америкийн хөгжмийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай од хэмээн урлагийн ертөнцийн нөлөө бүхий хүмүүс үнэлдэг аж. Ray J дуучин,  рэппэр  Snoop Doggийн үеэл юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж