О.Баасанхүү Е.Сагсай прокурортой дайн зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү Е.Сагсай прокурортой дайн зарлалаа

Н.Энхбаярын өмгөөлөгч болсноороо төр түшилцэх хувь хүртсэн О.Баасанхүү өчигдөр тангаргаа өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь баталгаажсан. Тэрбээр УИХ-ын гишүүн болонгуут хууль боловсруулах биш даргынхаа амин эрх ашгийн төлөө нэр нүүрээ ашиглаж эхэллээ. Учир нь О.Баасанхүү Япон Улсын ЭСЯ-нд хандсанаар тус улсын төр засагт шахалт үзүүлэх эсэргүүцлийн ноот бичиг явуулахаар хөөцөлдөж байгааг эх сурвалж мэдээллээ.
 
Н.Энхбаярын шүүх хурал дээр хөндөгдөж буй асуудлын нэг нь Японы буддын шашны байгууллагаас Монголын сүсэгтнүүдэд бэлэглэсэн гэх телевизийн тоног төхөөрөмжийн асуудал юм. Улсын яллагч Ё.Сагсай шүүх хурал дээр Японы талаас судалгаа авсан гэж мэдэгдсэн учраас эрхэм гишүүн О.Баасанхүү ийн яаран сандран япончуудад эсэргүүцэл үзүүлэхээр зэхэж байна. Дашрамд сануулахад О.Баасанхүү нь Японы ЭСЯ-нд хуулийн зөвлөхөөр ажилладаг бололтой.

Г.Мөнхзаяа

Эх сурвалж: WWW.24TSAG.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж