
Поп хатагтай Б.Сарантуяа энэ зун Европын орнуудад аялан тоглолтоо хийгээд ирсэн. Ингэхдээ очсон газар бүртээ тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдтай холбогдож, мэргэжлийн театрыг сонгон үзэгчдэд тав тухтай, тансаг орчинд “хит” дуунуудаа мэдрүүлээд иржээ.
“Хайрын бурхан”, “Хархорин”, “Би жаргалтай”, “Санаж байна уу” гээд л ар араасаа дурсамж дагуулсан хитүүд эгшиглэх уг тоглолтод түүний хамт “Шар айраг” хамтлагийн гитарчин, дуучин Буянаа буюу Ж.Буянтогтох болон гарынх нь шавь болох Улсын филармонийн дуучин Л.Насанбуян нар ая дуугаа хүргэх юм байна.
Г.Даша