БНАСАУ шинэчлэлийн асуудлыг ”мөрөөдөл” гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

БНАСАУ шинэчлэлийн асуудлыг ”мөрөөдөл” гэв

Хойд Солонгосын нэгэн албан тушаалтан тус оронд хийнэ гэж яригдаад байгаа шинэчлэлийн тухай яриаг “тэнэг мөрөөдөл” гэж нэрлэв хэмээн BBC News мэдээлжээ. Солонгосыг энхийн замаар нэгтгэх хорооны төлөөлөгч Төв цахилгаан мэдээний агентлагт ярилцлага өгөхдөө “Тус орны удирдлага эдийн засаг, улс төрийн ноцтой шинэчлэл хийх гэж байна”  гэсэн яриаг “тэнэг зүйл” гэжээ.

“Шинэ лидер Ким Чен Ын эцгийнхээ адил цэрэг, аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэн  социализм байгуулна” гэж тэр хэлжээ. “БНАСАУ шинэчлэл хийж эхэлнэ гэсэн хүлээлт нь тэнэг мөрөөдөл. Энэ тухай мөрөөдөх нь баруунаас нар мандахтай адил” гэж тэр нэмж хэлэв.

Долдугаар сарын сүүлчээр Жанжин штабын дарга Ли Ён Хо (Ri Yong-ho) гэнэтхэн огцорч нөлөө бүхий улс төрийн тушаалуудаа алдсаны дараа тус оронд эдийн засаг ба хөдөө аж ахуйн шинэчлэл хийж, цэргийнхний оронд  намын удирдлага уг шинэчлэлийг явуулна гэсэн мэдээлэл тарсан юм. Гэвч тэр баталгаагүй мэдээлэлд итгэхээр хэд хэдэн албан бус шинж тэмдэг илэрч байлаа.

“Аль-Жазира” телевизийн мэдээгээр өнгөрсөн долоо хоногт бага Кимийн эхнэрийн нэрийг хэлэв. Хойд Солонгосын ойлголтоор тийм зүйл урд өмнө байгаагүй бөгөөд Ким Ир Сенийн эхнэр гэхэд түүний үхлийн  дараа л нэр нь дуулдаж байжээ.

Ким Чен Ын  гуч дөнгөж хүрч байгаа мөн барууны борловсролтой учраас сүүлийн хэдэн арван жилд Хойд Солонгос гүнзгий хямралтай, хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдсэн зэргээс үүдэн  түүнийг шинэчлэл хийх талдаа хүн гэж нэрлэж байсан юм.
 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж