Конгод энх тайвны жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Конгод энх тайвны жагсаал болжээ

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад өчигдөр буюу лхагва гаригт иргэний дайныг эсэргүүцсэн олон мянган Христос шашинтнууд жагсчээ. Тэд улс орондоо энх тайван, амар амгалан байдал тогтоохыг хүсч улсынхаа нийслэл Киншасад ийнхүү жагсаалыг зохион байгуулсан аж. Жагсагчдын зарим нь библийн номлогчид байсан гэнэ. Түүнчлэн жагсаалын үеэр тэд дайны хөлд нэрвэгдэгсэд болон амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж нэг минутын турш чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлжээ. Конго улсад улс төрийн дотоод тогтворгүй байдал болон зэвсэгт мөргөлдөөнөөс болж олон мянган ард иргэд амиа алдаад байгаа юм. Иргэний дайнаас болж Конгийн ард иргэд хөрш зэргэлдээ Африкийн жижиг улс болох Руанда руу хэдэн мянгаар дүрвэх болжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр ойролцоогоор 200.000 хүн Руанда руу дүрвэсэн байна. Африкт Христос шашны нөлөө их  байдаг ч шашны бусад жижиг бүлгүүдийн мөргөлдөөн их гардаг юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж